2011-03-25,17:50

VЙЛ ХАВСРАЛ (Adverb)

Дайвар Үг буюу хавсрал нь Vйлийн шинж чанар, байр, байдал, цаг хугацаа, зэрэг, давтамжийг заадаг.

I . Vйл хавсрал VVсгэх хэлбэр

Adjective + ly = Adverb , Хавсрал нэрэнд ихэвчлэн "- ly" залгаж VVсмэл Vйл хавсрал VVсгэдэг ба дараах дVрмийг баримтлана.

1.    Хоёр ба тVVнээс дээш Vетэй хавсрал нэрийн сVVлийн гийгVVлэгч + "- y" бол "-y"-ийг "-i" -ээр солино. Жиш : happy - happily, easy - easily.

2.    Нэг Vетэй хавсрал нэрийн "-y" -ийг хэвээр хадгалж болно. dryly ба drily,
жич : gay - gaily байх тохиолдол бий.

3.    Дараах ҮгVVдийн -e төгсгөлийг гээнэ. true - truly, whole - wholly, due - duly, noble - nobly

4.    full - fully

5.    хавсрал нэр нь "- ic" төгсгөлтэй бол "- ally" -г залгаж VVсгэнэ. Жиш : fantastic - fantastically, diplomatic - diplomatically

Анхаар! Хавсрал нэр нь "-ly" төгсгөлтэй бол in a . . . manner (way) бVлэг Үгс ашиглан сольж болно. Жиш : in a friendly manner; in a lovely way

Хавсрал нэр болон Vйл хавсралын адил хэлбэрVVд байдаг. Жишээ нь цаг хугацааг заахад "-ly" : early, daily, weekly, monthly, yearly . . . гэх мэт

Гэвч ижил хэлбэртэй боловч өөр өөр утга илэрхийлдэг. Жишээ нь

 

pretty

only

still

very

Хавсрал нэр (adjective)

хөөрхөн

цорын ганц

нам гVм

жинхэнэ, Vнэн, яг

Vйл хавсрал (adverb)

нэлээд

зөвхөн, ердөө

бас ч, арай ч

тун, маш, их

Зарим "-ly" дагавар авч VVссэн Vйл хавсрал Vндсэн утгаа гээдэг тохиолдол бий. Жиш : hardly - чVV чамай, арай ядан ; nearly - бараг, шахуу

Санамж : " маш их" = very - нь хавсрал нэр болон Vйл хавсралын өмнө хэрэглэгддэг : very good, very badly,
(very)
much Vйл Үгэнд : I thank you very much.

Санамж : Хавсрал нэр (Adjective) нь Vйл хавсралын (adverb) оронд дараах байдлаар илэрхийлэгддэг : to work hard - их ажиллах, to walk slow - явган удаан явах, to talk loud (low) - чанга ярилцах, to spell right (wrong) - зөв (буруу) дуудах, to feel happy - аз жаргалыг мэдрэх, to stop short - тVр зогсох

II . Vйл хавсралын харьцуулалтын зэрэг
(Degrees of Comparison of the adverb)

1.    Олон Vет харьцуулалтын зэрэг : ("-ly" -ээр VVссэн бVх Vйл хавсрал "more, most" - ийг авч)
brightly - more brightly - most brightly ; slowly - more slowly - most slowly

2.    Богино Vет харьцуулалтын зэрэг : ("-ly" залгаж VVсээгVй буюу Vндсэн Vйл хавсрал "-er, est" авч)
soon - sooner - soonest ; often - oftener - oftenest ; early - earlier - earliest

3.    ДVрэм бус харьцуулалтын зэрэг :
well - better - best ; badly - worse - worst ; little - less - least ; much - more - most
late -
latter - last ; far - farther (further) - farthest (furthest) ; near - nearer - nearest (next)

III. Vйл хавсралыг хэрэглэх хэлбэр

Vндсэн дVрэм : Vйл хавсрал нь хэзээ ч өгVVлэхVVн болон тусгагдахууны хооронд байрладаггVй.

ӨгVVлбэрт байрлах дVрэм :

1.    Өргөлттэй Vйл хавсрал (байрлал, тодорхой цаг заасан Vйл хавсрал болон байдал заасан өргөлттэй Vйл хавсрал) нь өгVVлбэрийн эхэнд буюу эцэст байрлана. (өргөлт анхаар!) Жишээ нь :
Байрлал заасан : in 1999 we went to London
Тодорхой цаг заасан : I met him yesterday.
Байдал заасан : We thanked him heartily

2.    ӨргөлтгVй Vйл хавсрал (тодорхой бус цаг заасан Vйл хавсрал болон байдал заасан өргөлтгVй Vйл хавсрал) нь жирийн одоо цаг бол Vйл Үгийн өмнө, нийлмэл цаг бол эхний туслах Vйл Үгийн ард байрлана. Жишээ нь :
Тодорхой бус цаг : She allways heard the child cry. - Тэр хVVхэд уйлахыг Vргэлж сонсдог байсан.
I have often been in America - Би дандаа Америкт байсан
Байдал заасан : I did not quite understand you. - Би таныг ердөө ойлгонгVй.

3.    ӨгVVлбэрт олон Vйл хавсрал байх бол байрлал нь : Байдал + байр + цаг гэсэн дараалалтай байна. Жишээ нь : We arrived safely in London yesterday.

 

 


бичсэн: Chemka121 төрөл: Англи хэлний дүрэм | (1) Сэтгэгдэл | найздаа илгээх | уншигдсан: 864

Сэтгэгдэл:

хайртай улайх инээх
Бичсэн: Зочин хэзээ: 15:50, 2011-10-17 | Холбоос | |
Сэтгэгдэл бичих



:-)